Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран Дундговь аймгийн аялал жуулчлалын зөвлөлдөх уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Дундговь аймгийн Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүд, аймгийн холбогдох төрийн байгууллагууд, сумдын удирдлагууд, жуулчны бааз, гэр буудал, зочид буудлуудын удирдлагууд оролцсон юм.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын газар. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Хоггүй, цэвэрхэн Монгол" аян болон "Хог хаягдлын тухай" хуулийг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд 2ш ангилан ялгалт хийх зориулалт бүхий хогийн сав, мэдээллийн самбар, сүүдрэвч хийж байршууллаа.
ДэлгэрэнгүйХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн 2019 оны 11-р сарын 20-ний өдрийн хуралдаанаар Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа. Хуралд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, ХХААГ-ын МҮАлбаны дарга Ж.Батбилэг, Өндөршил сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцлоо.
ДэлгэрэнгүйДундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсрол соёл, урлагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театртай хамтран Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулан өнөөдөр “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйХууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага болон Хууль, эрх зүйн хэлтсийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газраас 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 11 дүгээр сарын 19-22-ны хооронд ажиллалаа.
ДэлгэрэнгүйДундговь аймагт Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалтын бодлогын ахлах мэргэжилтэн хурандаа Д.Содномдаржаа ахлуулсан Цэргийн эмч нарын комисс 22, 23-ны өдрүүдэд ажиллаж байна.
Дэлгэрэнгүй