card

СУРГАЛТЫН ОРЧИН

Сургалтын орчин

2016 оноос эхлэн нэг ээлжиндээ 960 суралцагч суралцах хичээлийн байр, 200 суралцагч хүлээн авах чадалтай дотуур байр, мэргэжил тус бүрээр сургалт зохион байгуулах орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мэргэжлийн онолын кабинет, дадлагын газруудтай шинэ барилга байгууламжид үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 960 хүүхэд нэг ээлжинд хүлээж авах хүчин чадал бүхий хичээлийн байртай.
  • 200 хүүхдийн оюутны дотуур байртай.
  • Мэргэжил тус бүрээр 11 дадлагын газар, онолын танхимуудтай.
  • Биеийн тамирын заал, урлаг заал, спорт заал, хурлын танхимтай.
  • 1 ээлжиндээ 60 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий 2 номын сантай.
  • Баталгаажсан эдэлбэр газар, ногоон байгууламжтай.

Номын сан

Номын сан нь  багш, ажилтан, суралцагчдад хэрэгцээт ном сурах бичиг, гарын авлага, сонин сэтгүүлээр хангах, тэдэнд мэдээллийг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэх зорилгоор хичээлийн байранд 1, дотуур байранд 1 тус тус ажиллууж байна.

Тус номын сан нь:

  • 6665 номын фондтой.
  • 50 хүүхдийн суудалтай уншлагын танхим бүхий тохилог орчинтой.

Дотуур байр

Манай дотуур байр нь 2016 онд ашиглалтанд орсон бөгөөд 200 гаруй сурагчид амьдрах хүчин чадалтай.

Дотуур байрны өрөө тасалгааны хуваарилалт:

  • Тасаг нь 4 суралцагч амьдрах боломжтой.
  • Давхар бүртээ эрэгтэй, эмэгтэй хүний ариун цэвэр, угаалгын өрөө душтай.
  • Уншлагын танхим - 1
  • Амьдрах ухааны танхим - 1
  • Багшийн хөгжлийн танхим - 1
  • Хоолны заал - 1