card

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Дундговь аймаг дахь "ПОЛИТЕХНИК" коллежийн цахим хуудсанд зочилж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сургуулийн хамт олон, нийт төгсөгч, үе үеийн багш, суралцагчдаа төлөөлөн мэндчилж байна. Бид бүхэн МУ-ын барилгын болон үйлдвэрлэл үйлчилгээний салбарт 13000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргасан ба төгсөгчдийн 77% нь хөдөлмөр эрхэлж байна.Бид бүхэн ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, ажил мэргэжилдээ дур сонирхолтой, зөв хандлага, төлөвшилтэй ажилтныг бэлтгэн гаргах зорилт тавин амжилттай ажиллаж байна.

Улс орныхоо хөгжлийн нүүр царай, хүн ардын ая тухтай орчныг бүрдүүлэх их бүтээн байгуулалтын салбарын ирээдүйн эзэд болохыг хүссэн хүн бүхэнд сургалтын таатай орчин, шинэ техник технологоор хангагдсан, чадварлаг боловсон хүчинтэй манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.


ЗАХИРАЛ
Ю. ЦОЛМОН