card

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Нийгмийн түншлэл

Сургуулийн олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа

Суралцагчтай холбоотой (оюутан солилцоо, хамтарсан судалгаа ба нийгмийн үйлчилгээний үйл ажиллагаа)

Сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллагатай  хамтран ажиллах хүсэлт хүргүүлэн гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • T&DC компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан, 2019 оны 08 сард Япон улсад “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин” мэргэжлийн дадлагажигч ажилтнаар 1 төгсөгчийг илгээсэн.
  • МБСБ-уудын дунд зохион байгуулагддаг “Монгол ур чадвар” олон улсын уралдаанд оролцох эрхийн бэлтгэл ажлын хүрээнд 2019 онд Бүгд Найрамдах Солонгос улсад барилгын сантехникч мэргэжлийн ангийн 1 багш, 1 суралцагч 1 сарын хугацаанд олон улсын стандартыг хангасан багаж тоног төхөөрөмжийг ашиглан дадлагажсан. Энэ үйл ажиллагаатай холбоотой зардлыг хамт олны хандив, сургуулийн төсвийн нөөц боломж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр санхүүжүүлж зохион байгуулсан.
  • Хятадын Олон улсын боловсролын солилцооны хүрээлэнтэй Хөдөө аж ахуй болон Барилгын мэргэжлийн ангиудын сургалтын орчинг сайжруулах, багш, суралцагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ Боловсрол, Шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд гагнуурийн мэргэжлийн ангийн 54 суралцагч хосолсон хөтөлбөрөөр суралцахаар цахим хичээлийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, амжилттай зохион байгуулагдаж байна.

Багш нартай холбоотой (Багш солилцоо, хамтарсан судалгаа ба нийгмийн үйлчилгээний үйл ажиллагаа)

  • 2017 онд ӨМӨЗО-ы гар урлалын үзэсгэлэн худалдаанд оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн багш, суралцагчдын хийсэн бүтээлээр оролцсон.
  • 2017 онд БНХАУ-ын Шилийн гол аймгийн  ажил мэргэжлийн үндэсний дээд сургууль, Монголын тогооч нарын холбооноос хамтран зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтад тогооч мэргэжлийн багш 1 сарын хугацаатай мэргэжлийн ур чадвараа ахиулсан.
  • 2019 онд Дундговь аймаг дахь МСҮТ-ийн захирал Баяннуур хотын орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд удирдлагын гэрээ байгуулж Линхэ дүүргийн ажил мэргэжлийн 1-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • 2019 онд сургуулийн багш ажилтнуудын төлөөлөл Буриадын бүгд найрамдах улсын байгаль далайн аялал жуулчлал зочлох үйлчилгээний коллежийн үйл ажиллагаатай танилцаж цаашид тогооч мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • Мөн гадаадын мэргэжилтнүүдийг урьж ирүүлэн багш нарын ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж үр дүнд хүрч байна. Үүнд:
  • 2017-2018 онд Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Кристина эрүүл мэндийн чиглэлээр сургуулийн багш ажилтнууд суралцагчидтай хамтран ажилласан.
  • Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж сайн дурын ажилтан Аяака Кавахара нь тогооч мэргэжлийн багш нартай хамтран сургуулийн багш, ажилтнууд, мэргэжлийн ангийн суралцагчдад төрөл бүрийн нарийн боов, япон хоол бэлтгэх сургалтуудыг зохион байгуулсан.
  • Германы ахмад мэргэжилтний холбоо /SES/-нд тогооч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, барилгын засал чимэглэлчин, барилгын сантехникч, барилгын цахилгаанчин, автомашины засварчин гэсэн 6 чиглэлээр ахмад мэргэжилтэн урих хүсэлт илгээсэн. Оёдол эсгүүрийн чиглэлээр ахмад мэргэжилтэн Зонтаг Аугенштайн  09 сарын 11-ний өдрөөс, барилгын цахилгаанчин мэргэжлийн чиглэлээр Роден Хебэйр  10 сарын 26-ны өдрөөс тус тус 21 хоногийн турш ажиллаж, багш суралцагчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлснээр тухайн мэргэжлийн багш, суралцагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан.
Үзүүлэлт Хамтарсан үйл ажиллагааны тоо Шаардагдах мэдээлэл, нотлох баримт
2017 он 2018 он 2019 он
1 Суралцагчидтай холбоотой   1 1 2018 оны сургуулийн тайлан
2 Багштай холбоотой 2 2 6 2017-2019 оны Сургуулийн үйл ажиллагааны тайлан

Түншлэл хамтын ажиллагаа:

Ёвропын холбооны техник мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг дэмжих-1,2 төслүүд хамтын ажилагааны хүрээнд Дундговь аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг орон нутгийн оролцогч бүх талуудыг хамруулан хийж, нэгтгэн дүгнэсэн. ТМБССДТ 2 төслийн  хүрээнд “Малчин” мэргэжлийн ангийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, малын тэжээлийн ургамлын тариалалтын талбайтай болсон ба уг талбайг мэргэжлийн ангийн  дадлагын бааз болгон ашиглаж байна. Энэ арга хэмжээ нь хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, малчдад байгалийн бэрхшээлийг даван туулах чадавхийг бий болгоход тодорхой хувь нэмрээ оруулсан.

Орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сургалт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн. 

ТМББСД-2 төслийн дэмжлэгтэйгээр аймгийн төвийн ЕБС-ийн 9-р ангийн суралцагчдад зориулсан “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг зохион байгуулсан. Үйл ажиллагааны хүрээнд МСҮТ-ийн багш суралцагчид ур чадварын үзүүлэх сургалт болон сургууль сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Сургалтын орчин тоног төхөөрөмжийг сайжруулахын тулд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд Барилгын цахилгаанчин, Барилгын засал чимэглэлчин, Хуурай хийц угсрагч мэргэжлийн ангиудын дадлагын сургалтад ашиглах тоног төхөөрөмж, гар багаж хэрэгслийг хүлээн аваад байна.    

Гадаад харилцаа:

Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудыг хүлээн авч хамтран ажиллаж харилцан туршлага судалдаг. 

JICA ОУ-ын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн сайн дурын ажилтан тогооч мэргэжлийн багш Аяка кавахара 2 жилийн хугацаанд багш суралцагчидтай хамтран ажиллаж япон үндэсний хоол, нарийн боовны сургалтуудыг зохион байгуулсан.

Германы ахмад мэргэжилтний холбоо /SES/ Оёдол эсгүүрийн чиглэлээр ахмад мэргэжилтэн Зонтаг Аугенштайн, Барилгын цахилгаанчин мэргэжлийн чиглэлээр Валтер РоденХебэр нарийг урьж ирүүлэн мэргэжлийн багш нар гадаад мэргэжилтнүүдээс туршилга судалан хамтран ажилласан.

Франц улс дахь монголчуудын “Аян Монгол” нийгэмлэгээс сургуулийн ногоон байгууламжийг сайжруулах зорилгоор 1000 модны суулгацыг хүлээн авч суулгалаа.