card

ДОТООД ХАРИЛЦАА

Нийгмийн түншлэл

Сургуулийн дотоод үйл ажиллагаан дахь нийгмийн түншлэлийн оролцоо, хамтын ажиллагаа

Хөтөлбөр боловсруулалт, хэрэгжилт ба үнэлгээ (Хөтөлбөртэй холбогдсон)

“Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр 2019-2021”-ийг доорх 5 чиглэлийн дагуу боловсруулан хэрэгжүүлж жил бүр тайлагнадаг. Үүнд:

Тус хөтөлбөрт суурилан жил бүр төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд мөн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг тайлагнадаг. Хөтөлбөрийн хэрэгжилт 2019, 2020 оны дундаж үзүүлэлтээр 87 хувьтай, хөтөлбөрт нийт 1828,900 төгрөгийн төсөв зарцуулсан байна.

Үйлдвэрлэлтэй танилцах дадлага, үйлдвэрлэл дээрх дадлага (Суралцагчтай холбоотой)

Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтын төлөвлөгөөнд 2, 3-р курст нийт 18 долоо хоног буюу 720 цаг, 1 жилийн сургалтад 9 долоо хоног буюу 360 цагийн үйлдвэрлэлийн дадлага хийхээр төлөвлөгдсөн байдаг. Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулах үйл явц нь дараах процессыг агуулна. Үүнд:

Тус сургуулийн хувьд суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах ажлыг сургалтын алба удирдлагаар ханган нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулдаг. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна” гэж заасны дагуу гурвалсан гэрээ байгуулж үйлдвэрлэл дээр дадлагажуулдаг. Сүүлийн 3-н жилийн байдлаар 64 аж ахуйн нэгж, байгууллагатай сургууль, аж ахуйн нэгж, суралцагч 3 талт гэрээ байгуулан суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулж байна. Үйлдвэрлэлийн дадлагын явц, үр дүнтэй танилцах, ажил олгогчтой санал солилцох зорилгоор сургалтын албанаас дадлага эргэх төлөвлөгөө гарган тодорхой комиссын бүрэлдэхүүнтэй уг ажлыг зохион байгуулдаг. Мөн үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалах арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг. Суралцагчдын үйлдвэрлэл дээр дадлагажуулсан байдлыг нэгтгэн харуулбал:

Он ААН, ажил олгогчийн тоо Үйлдвэрлэл дээр дадлагажсан суралцагчийн тоо Давуу тал Цаашид анхаарах зүйл
2017 21 75 /3-р курс/
  • Дадлагад гарах нийт суралцагчдад  ХАБЭА зааварчилга өгч, гурвалсан гэрээ байгуулсан.
  • Сургалтын албанаас УБ хотод дадлага хийж буй суралцагчдын дадлагын явцтай танилцаж АО-той санал солилцсон.
  • Суралцагчид гэрээний нөхцөлөө зөрчин дадлага таслах албан ёсны чөлөө зөвшөөрөл авахгүй явах гэх мэт алдаа дутагдлууд илэрсэн.
  • Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын хамрагдалтыг нэмэгдүүлэх
2018 13 34 /3-р курс/
  • Дадлагын нэгдсэн удирдамж гарган хэрэгжүүлсэн.
  • Дадлагын тайлан хамгаалалтыг бүтээлийн үзэсгэлэн гарган зохион байгуулсан.
  • Үйлдвэрлэлийн дадлагад гарсан суралцагчид хоцрох, зарим тохиолдолд ажил таслах асуудлыг анхаарах
  • Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах үйл явцыг урьдчилан төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан байх
2019 15 36 /3-р курс/
  • Дадлагыг нэгдсэн удирдамжийн дагуу орон нутаг болон бусад аймаг, хотод зохион байгуулсан.
  • Дадлагын тайланг бүтээлээр болон РР-аар хамгаалсан.
  • Суралцагчдын дадлага ажлын удирдамжийг шинэчлэн ашиглах
  • Гэрээг дүгнэдэг байх
2020 69 232
  • Дадлагыг нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулсан.
  • Ажил олгогч талтай хамтран гэрээг дүгнэсэн.
  • Дадлагын тайланг 2.5 жилд бүтээлээр болон РР-аар хамгаалуулсан.
  • 1 жилийн ангийн дадлагын тайлан хамгаалалтыг онлайнаар зохион байгуулсан.
  • 3 талт гэрээг сайжруулах
  • 1 жилийн ангийн суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлагат бүрэн хамруулах

Аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчтой суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулахаас гадна дараах чиглэлээр түгээмэл хамтран ажилладаг. Үүнд:

  • Төгсөгчдийг ажлын байраар хангах
  • Төгсөлтийн явцын болон чадамжийн үнэлгээ хийх 
  • Багшийг ажлын байранд дадлагажуулж сургахад дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын хөтөлбөр боловсруулах, шинэчлэхэд санал авах
  • Бусад талын хамтын ажиллагаа

Бусад талын хамтын ажиллагаатай байгууллагуудыг дурдвал:

Аж ахуйн нэгж байгууллагын нэр Хэдэн оноос хамтран ажилласан Хамтын ажиллагааны хэлбэр
Өнө мөнх хайрхан ХХК 2018.9 Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах
Нэгдсэн эмнэлэг 2018.10 Эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах
Говийн гэгээ ХХК 2017.4 Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах
ЖИ АЙ ТРАНС ХХК 2019.12 Бараа материал нийлүүлэх
Монголын цахилгаан холбоо ХК 2019.4 Хэрэглэгчийн үйлчилгээ
Авто тээврийн үндэсний төв 2016.1 Хамтран сургалт зохион байгуулах
Тогоогийн говь ХХК 2019.9 Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах
Хот тохижуулах гэрээ 2019.10 Хог хаягдал тээвэрлэх

Багш, ажилтантай холбоотой нийгмийн түншлэлийн оролцоо

Сургуулийн багш, ажилтнуудыг үндсэн чиг үүргээс гадна аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчтой хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, холбон зуучлах, үйл ажиллагаанд татан оролцуулахад анхаарч ажилладаг. Үүнд түншлэгч байгууллагатай хамтран зохион байгуулж буй ажил үйлчилгээ, мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцуулах, суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах явцад мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэн шинэ дэвшилтэт техник технологийг судлан турших, мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орж хамтран ажиллах, ЧСС-ын хөтөлбөр боловсруулах болон төгсөлтийн үнэлгээ зохион байгуулахад ажил олгогчтой хамтран ажиллах боломжоор хангах зэргээр оролцоог идэвхжүүлэх бодлогыг баримталж байна.

Үзүүлэлт Хамтарсан үйл ажиллагааны тоо Шаардагдах мэдээлэл, нотлох баримт
2017 он 2018 он 2019 он
1 Суралцагчидтай чиглэсэн үйл ажиллагаа 20 20 21 2017, 2018, 2019 оны сургуулийн жилийн ажлын тайлан
2 Багш, ажилтнуудад чиглэсэн үйл ажиллагаа 16 18 21 2017, 2018, 2019 оны сургуулийн жилийн ажлын тайлан

Суралцагчтай холбоотой (суралцагч солилцоо, хамтарсан судалгаа ба нийгмийн үйлчилгээний үйл ажиллагаа)

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын залуучуудын гарааны бизнесийг дэмжих Start-up хөтөлбөрийн сургалтад төгсөх курсийн суралцагчдыг хамруулж төсөл бичих арга зүйгээр ханган 2 бүлийн Монгол угалз, CC LAB төслүүд дэмжигдэн тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдан бизнесээ эхлүүлээд байна.

Мөн сурагчдын “Залуу судлаачид” бүлгэм ажиллаж сургалтын орчинд тулгамдаж буй асуудлын талаар судалгаа хийж тайлагнасан. Энэ хүрээнд суралцагчдын дэвшүүлэн тавьсан тодорхой асуудлыг сургуулийн захиргаанаас шийдвэрлэж үр дүнд хүрч байна.

Сурагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор үйлдвэрлэлийн дадлагыг цалин, урамшуулалтай зохион байгуулдаг.

Сурагч солилцоо, хамтарсан судалгаа ба нийгмийн үйлчилгээний үйл ажиллагааг улс бүсийн хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулах шаардлагатай ба сургууль өөрсдийн нөөц боломжид тулгуурлан тухайн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Багш нартай холбоотой (Багш, ИТА-ны солилцоо, хамтарсан судалгаа ба нийгмийн үйлчилгээний үйл ажиллагаа)

2018 оны байдлаар Аймгийн ЗДТГ-аас ӨМӨЗО-ы Баяннуур аймагтай боловсрол, соёл урлаг, бизнес гэх мэт хэд хэдэн салбарт хамтран ажиллах болсонтой холбогдуулан Дундговь аймаг дахь МСҮТ-ийн монгол хэл, уран зохиолын багш туршлага судлан түгээн дэлгэрүүлэн ажиллалаа. Увс аймгийн Улаангом Политехник коллежид зохион байгуулагдсан “Багш солилцоо” хөтөлбөрийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх болон “Газар тариалан”-ийн сургалтад хамрагдсан. Өмнөговь аймаг дахь ПТК-той “Багш солилцоо” туршлага судлах үйл ажиллагаа зохион байгуулж 20 багш ажилтнууд оролцож сайжруулах төлөвлөгөө боловсруулан ажилласан.

Сургуулийн дотоод үйл ажиллагаан дахь нийгмийн түншлэлийн оролцоо, хамтын ажиллагааг дүгнэвэл:

  • “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • Үйлдвэрлэлтэй танилцах дадлага, үйлдвэрлэл дээрх дадлагыг нийт 64 аж ахуйн нэгж, байгууллага дээр 3 талт гэрээ байгуулан хамтран зохион байгуулдаг.
  • Сургуулийн дотоод үйл ажиллагаа нийгмийн түншлэл, олон нийтийн ажилд бүх багш ажилтны оролцоог хангах бодлого хэрэгжүүлдэг.
  • Багш, инженер техникийн ажилтан, хамтарсан судалгаа ба нийгмийн үйлчилгээний жилд 3-4 үйл ажиллагааг сургууль өөрийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулан ажиллаж байна.

Сайжруулах арга зам

  • Хэрэгжүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөөний тайланг тухай бүрт баримтжуулж хэвшинэ.
  • Сургуулийн дотоод үйл ажиллагаан дахь нийгмийн түншлэлийн оролцоог илүү боловсронгуй болгоно.
  • Багш, инженер техникийн ажилтнуудын солилцооны ажлын цар хүрээг өргөжүүлнэ.

Сургуулиас гадуурх үйл ажиллагаан дахь нийгмийн түншлэлийн оролцоо, хамтын ажиллагаа /зөвлөх үйлчилгээ/

Багш ажилтнуудын зөвлөн туслах үйлчилгээний чанар сайжирснаар элсэлтийн тоо нэмэгдэх, бусад уралдаан тэмцээнээр дамжуулан сургуулийн сурталчилгааг зохион байгуулан ажиллах боломж бүрдэж байна. Дундговь аймаг дахь МСҮТ-д ажиллаж байсан ахмад багш нарыг ХХҮГ-аас ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээгээр авч ажиллуулан зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт үйл ажиллагаа зохион байгуулдаг. 

Мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх багш нарыг бусад байгууллагад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, уралдаан тэмцээний үйл ажиллагааг шүүх зэрэг үйл ажиллагаанд оролцуулдаг. Орон нутгийн хэмжээнд багш, ажилтнуудын зөвлөх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах цаашид олон талт хамтын ажиллагаанд түшиглэн зөвлөх үйлчилгээний хөтөлбөр боловсруулан хамтран ажиллана.

Үзүүлэлт Хамтарсан үйл ажиллагааны тоо Шаардагдах мэдээлэл, нотлох баримт
2017 он 2018 он 2019 он
1 Сургуулийн гадна зохион байгуулж буй ажил үйлчилгээ 10 12 17 2017-2019 оны Сургуулийн тайлан
2 Зөвлөх үйлчилгээ 2 3 3 2017-2019 оны Сургуулийн тайлан

Зөвлөх үйлчилгээнд хийсэн дүгнэлт

  • Орон нутаг, бүс, улсын хэмжээнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 8 зөвлөх байна.
  • 2017-2020 онд нийт 8 зөвлөх үйлчилгээг зохион байгуулсан байна.
  • Зөвлөх үйлчилгээг жилд дунджаар 2-3 удаа зохион байгуулдаг.

Сайжруулах зүйл

  • Зөвлөх үйлчилгээг холбогдох хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.
  • Ахмад залуу багш нарын зөвлөх үйлчилгээний чанар хүртээмжийг илүү сайжруулахад анхааран ажиллана.