card

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Манай сургалт

Манай политехник коллеж нь мэргэжил олгох хөтөлбөрийн хүрээнд дараах төрлийн сургалтуудыг явуулдаг:

  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
  • Техникийн боловсрол олгох сургалт
  • Мэргэжлийн богино хугацааны сургалт

Үүнээс гадна суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх тусгай зөвшөөрөлтэй мэргжлүүдийн чиглэлээр сургалт хийдэг бөгөөд одоо мэргэшсэн жолоо, ХАБЭА сургалт зохион байгуулж байна.

Манай сургуулийн мэргэжил олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө нь “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь”, “мэргэшүүлэх”, “дадлага” гэсэн бүтэцтэй байна.

Манай мэргэжлийн хөтөлбөрийг дээрх сургалтын төлөвлөгөөний дагуу судлаж дүүргэснээр Та сонгосон  мэргэжлээрээ мэргэшсэн, дадлагжсан мэргэжилтэй ажилтан болохын зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөнө.

МБОС 1 жил

  • Авто зам, гүүр барилгын ажилтан
  • Мэргэшсэн жолооч
  • Нягтлан бодохын бүртгэл тооцооны ажилтан
  • Барилга угсралтын мужаан
  • Цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан
  • Худалдааны газрын үндсэн ажилтан
  • Малын асаргаа
  • Сүү боловсруусруулах үйлдвэрлэлийн ажилтан
  • Сөб-ын байгууллагын туслах ажилтан
  • Зочид буудал, засгийн газрын үйлчилгээний ажилтан
  • Уламжлалт мал, аж ахуйн фермер
  • Хуурай хийц угсрагч
  • Малчин
  • Барилгын засал чимэглэл
  • Барилгын цахилгаанчин
  • Барилгын сантехникч
  • Барилга мужаан
  • Гагнуурчин
  • Хүнд машин мехизмын оператор
  • Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан
  • Тогооч
  • Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  • Үсчин
  • Ойжуулагч
  • Бетон арматурчин

МБОС 2,5 жил

  • Барилгын засал чимэглэлч
  • Барилгын өрөг угсрагч
  • Барилгын сантехникч
  • Барилгын цахилгаанчин
  • Барилга мужаан
  • Барилга бетон арматурчин
  • Сийлбэрчин
  • Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  • Үсчин
  • Ойжуулагч
  • Барилга угсралтын мужаан
  • Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан 

ТБОС 1,5 жил

  • Барилга угсралтын техникч
  • Малын бага эмч
  • Зоотехникч

ТБОС 3 жил

  • Барилга угсралтын техникч
  • Малын бага эмч
  • Зоотехникч

Техникийн боловсрол олгох сургалт

Бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн үнэмлэхтэй суралцагчдийг элсүүлэн авч 1.5–2 жилийн хугацаанд сургаж мэргэжлийн техникч бэлгэдэг.

Сантехникийн техникч | 3115-41

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын ажлын зураг схемийг уншиж, барилгын гадна ба дотор талын цэвэр бохир ус, дулаан хангамж агаар сэлгэлт ариутгах татуургын системийг угсрах суурилуулах, үйлчилгээ хийх засварлах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Сантехникийн тоног төхөөрөмжийн угсрах, засварлах
  • Барилгын халаалтын системийг угсрах, засварлах
  • Ариутгах татуургын системийг угсрах, засварлах
  • Ус, дулаан хангамжийн системийг угсрах, засварлах
  • Барилга доторх ариутгах татуургын системийг угсрах, засварлах
  • Агаар сэлгэлтийн системийг угсрах, засварлах

Барилгын цахилгааны техникч | 3113-21

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын цахилгааны техникч нь үйлдвэр, орон сууц, нийгэм ахуйн зориулалттай төрөл бүрийн цахилгаан хэрэглэгч, тоног төхөөрөмжийг чанартай эрчим хүчээр хангахтай холбогдсон ашиглалт, туршилт тохируулга, шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалтын үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. Цахилгаан энергийн үйлдвэрлэл, хэрэглээний аль ч салбарт ажиллах боломжтой.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Цахилгаан төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ашиглах
  • Шинэ төхөөрөмж суурилуулах
  • Туршилт тохируулга хийх
  • Эрчим хүчний болон бусад үйлдвэр, нийгэм ахуйн барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдэд ажиллана.

Барилга угсралтын техникч | 3112-16

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын техникч нь барилга угсралтын ажлын дэс дарааллыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавихын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын ажлын чанарыг хариуцан гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Барилгын талбайн зохион байгуулалт хийх
  • Үндсэн ба туслах материалын тооцоо гаргах
  • Өдөр тутмын ажлыг удирдлагаар хангах
  • Төмөр бетон хийцийн зураг унших
  • Гангийн түүвэр хийх
  • Арматурын хийц бэлдэх, угсрах
  • Зуурмаг бэлтгэх тооцоог гаргах
     

Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Суурь боловсролтой суралцагчдийг элсүүлэн авч барилгын 10 мэргэжлээр 2.5 жилийн хугацаанд үнэ төлбөргүй сургаж, мэргэжлийн II–IV зэрэгтэй мэргэжилтай ажилтан бэлгэдэг.

Гагнуурчин | IM 7212-14

Хийж гүйцэтгэдэг ажил

Үйлдвэрийн хийц, металл хэсгүүдийг гагнуурын төрлүүдийг ашиглан таслах, гагнах, засварлах бүх төрлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажлын зурагт заасан гагнуурын тэмдэг тэмдэглээг мэдэх
  • Хийн гагнуураар зузаан металлыг зургийн дагуу таслах
  • Зурагт заасан гагнуурын төрлийг ашиглан торгоолт хийж гагнах
  • Гагнуурын төрлүүдийг ашиглахдаа тус бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг угсрах
  • Цахилгаан ба хагас автомат, аргон гагнуур ашиглахдаа хүчдэл гүйдлийг тохируулж ашиглах
  • Хийн гагнуураар ажиллахдаа ХАБЭА-г сахиж мөрдөх

Барилгын цахилгаанчин

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгааны шугам сүлжээ, бусад тоног төхөөрөмж бэхлэх, тогтоох хэрэгслэлийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил эрхэлнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Цахилгаан шугам сүлжээ тавих суурилуулах, угсрах, тохируулах
  • Засвар үйлчилгээ хийх
  • Цахилгааны шугамын зураг төсөл, техникийн үзүүлэлтүүдийг судалж шалгах
  • Цахилгаан систем, тоног төхөөрөмж, бусад бүрэлдэхүүн хэсгийг шалгах, турших
  • Барилгын гадна, дотор талын цахилгааны утас кабелийг сунгах, угсрах, бэхлэх
  • Цахилгаан хуваарилах самбарыг суурилуулах
  • Трансформатор, залгуур, шит угсрах
  • Өндөр хүчдэлийн агаарын шугам угсрах

Барилгын засал чимэглэлчин | CF 7123-20

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын засал чимэглэлчин нь баригдсан, угсрагдсан барилгын бүх төрлийн засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг. Тухайбал гипсэн тааз, чигжээс, тосон будаг, эмульс, обой наах, өнгөлгөө хийх, замаск татах, будах, плита наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Шат угсрах
  • Замаскаар сэв, нүх бөглөх
  • Гадаргууг хусаж, үрж тэгшлэх
  • Будаг хийх
  • Ханын цаас наах
  • Плита наах, өнгөлөх
  • Барилгын талбай цэвэрлэх

Бетон арматурчин | CF 7114-20

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын зураг төслийн дагуу барилгын талбайд бетон,арматур, хэв хашмал бэлтгэх, зангидах, цутгах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажилд шаардлагатай материал бэлдцийг сонгох, хэмжих, бэлтгэх
  • Арматурыг бэхэлж, тохируулах
  • Бетон зуурмагийн хольцыг зуурч дээж авах
  • Бэлэн болсон хивэнд зуурмаг цутгах, нягтруулах
  • Хэв хашмалыг угсрах, шалгах, хураах, тээвэрлэх

Барилгын сантехникч | CF 7126-36

Хийж гүйцэтгэдэг ажил

Сантехникч нь гэр, албан контор, үйлдвэрийн газарт агаар, ус, газ, шугам холбох ба мөн шугамын даралт тохируулна. Сантехникч, хоолой тааруулагч, даралт тохируулагчийн ажлын онцлог шинж нь өөр өөр боловч хийх ажлын хувьд ойролцоо байдаг. Ус, газ, даралтыг тохирсон хоолойнуудад суурилуулдаг. Тохирох материалуудыг хэрэглэж ажлаа гүйцэтгэсний дараа ус болон даралт алдаж байгааг шалгана. Олон төрлийн шугам сүлжээний системыг засаж суурилуулан үзлэг, үйлчилгээг хийнэ. Зарим систем нь ус болон бохир, хийн шугам, халаалтыг зөөвөрлөх ажил гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Сантехникийн материалуудыг хэмжих, тайрах
  • Засвар хийх
  • Угаалтуур, суултуур угсрах
  • Сантехникийн холболт хийх
  • Нийлэг болон хуванцар яндан хоолой угсрах
  • Шугам хоолойг шалгах
  • Бохирын болон ус зайлуулах төв шугамд шавар, бетон, ширмэн хоолойг угсрах

Автомашины засварчин | TC 8211-20

Хийж гүйцэтгэдэг ажил

Суудлын болон ачааны машин, мотоцикл, тээврийн бусад хэрэгслийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэж, түүний эвдрэл гэмтлийг оношилж, засвар үйлчилгээ хийнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Удирдлагаас зөвлөгөө, зааварчилгаа авах
  • Эд анги, сэлбэгийг суурилуулах, солих, задалж авах
  • Хийсэн ажлуудыг хөтөлж, бүртгэх
  • ХАБЭА- н тухай хууль, дүрмийг мөрдөн ажиллах
  • Сэлбэг бусад материалыг зөөвөрлөх
  • Эд ангиудыг цэвэрлэх

Барилгын өрөг угсрагч | CF 7112-19

Хийж гүйцэтгэдэг ажил

Тоосго, урьдчилан зүсч бэлтгэсэн чулуу, бусад төрлийн барилгын гулдмайгаар өргийн зуурмаг ашиглан хана, ханын уулзвар, булан, хамар хана болон бусад бүтээцийг өрөх, угсрах засварлах ажлыг гүйцэтгэнэ. Барилгын даацын болон даацын бус тоосго, төрөл бүрийн гулдмайн өргийн ажил гүйцэтгэх мэргэшил эзэмшсэн байна. Барилгын суурь болон сувгийн газар ухах, нягтруулах, тэгшлэх, суурийн хажуугаар шороо хийж чигжих, хөрсний ус зайлуулах, хөрсийг хөлдөлтөөс хамгаалах, хөрс солих, хөрсийг нуралтаас хамгаалах, хөрсийг зохиомол аргаар бэхжүүлэх ажлуудыг гүйцэтгэхэд мэргэшсэн байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Тоосгоор хана өрөх
  • Гулдмайгаар хана өрөх
  • Ханын өрөг арматурчлах
  • Хучилтын хавтан угсрах Дам нуруу, багана угсрах, бэхлэх
  • Төрөл бүрийн ялуу угсрах
  • Суурийн болон ханын гулдмай угсрах
  • Сүүдрэвч, цэцэрлэгийн ханын өрөг угсрах
  • Угсармал хучилтын завсрыг арматурчилж, бетоноор чигжих

Барилгын мужаан | CP 7115-22

Хийж гүйцэтгэдэг ажил

Төрөл бүрийн модон болон бусад материалаар бүтээц, эдэлхүүн түүний тоноглол, эд ангийг засаж сэлбэх угсрах, барилгын хаалга, цонх, хийж угсрах, суурилуулах, төрөл бүрийн шал хийж угсрах, барилгын дээврийн ажил, шувуу нуруу зангидаж, угсрах, хэв хашмал угрсах, задлах ажилбаруудыг хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Барилгын талбайг хэв хашмал угсрах, задлах
  • Модон шувуу нуруу эсгэх, бэлдэх, угсрах
  • Барилгын гадна болон дотор засал хийхэд зориулсан шат угсрах буулгах
  • Мужаан цех, тавилгын үйлдвэрт модон бүтээц хийх, өөрчлөх, засварлах
  • Хана, хаалга, цонхны хүрээ суулгах, суурилуулах
  • Барилгын шатны хэв угсрах, бариул бэлтгэх, өнгөлөх
  • Модон материал бүтээцийг үхчил болон галаас хамгаалах уусмалаар түрхлэг хийх

Мэргэжил олгох сургалт

Тусгай зөвшөөрөлтэй мэргэжил эзэмших гэсэн хүн бүрийг богино хугацаанд сургаж мэргэжлийн үнэмлэх олгодог.