- ТБОС Техникийн боловсрол олгох сургалт
- Мэргэжлийн богино хугацааны сургалт
- МБОС-Мэргэжлийн боловсрол олгох сургалт
1.5 жилийн анги:
- БАРИЛГЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ
Мэргэжлийн нэр: Барилгын техник, технологи (БУТ)
Мэргэжлийн тодорхойлолт:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах
- Барилга угсралтын ажлын дэс дарааллыг төлөвлөх, зохион байгуулах
- Хяналт тавих
- Барилгын талбайн зохион байгуулалт хийх
- Үндсэн ба туслах материалын тооцоо гаргах, өдөр тутмын ажлыг удирдлагаар хангах
- Өмөр бетон хийцийн зураг унших
- Гангийн түүвэр хийх
- Арматурын хийц бэлдэх, угсрах
- Зуурмаг бэлтгэх тооцоог гаргах ур чадвар эзэмшинэ
3 жилийн анги:
- МАЛ, АМЬТНЫ ЭМНЭЛ ЗҮЙ
Мэргэжлийн нэр: Мал, амьтны эмнэл зүй (Малын бага эмч)
Мэргэжлийн тодорхойлолт:
Мал, амьтны эмнэл зүй нь мал, амьтны өвчлөл, гэмтэл, саатлыг оношилж, сэргийлэх, эмчлэх үүрэгтэй. Тэд төрөл бүрийн амьтан юмуу тодорхой төрөл, чиглэлээр мэргэшиж, арилжааны байгууллагад биологи, эм зүйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдсон мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Гүйцэтгэх үүрэг:
- Мал, амьтны биед үзлэг хийх, лабораторийн шинжилгээ, оношлогооны тусгай төхөөрөмж, рентген, хэт авианы тусламжтайгаар мал, амьтны хэвийн, бус эсэхийг тогтоох
- Эм бэлдмэл, өвчин намдаагч жороор бичих, бүтэн юмуу хэсэгчилсэн мэдээ алдуулагч хэрэглэн мал, амьтныг эмчилгээ, мэс заслын аргаар эмчлэх
- Мэс ажиллабар хийх, шарх боох, хугарсан яс хадах
- Мал, амьтны гаралтай өвчин үүсэх, тархахаас сэрийлэх хөтөлбөрт оролцох
- Малыг хадварт өвчнөөс сэргийлэн вакцинжуулах, халдварт өвчнийг шинжлэх, малын гаралтай ноцтой өвчин гарах үед холбогдох байгууллагад мэдэгдэх
- Үхлийн шалтгааныг тогтоох үүднээс задлан шинжилгээ хийх
- Үйлчлүүлэгчдэд мал, амьтны эрүүл мэнд, хоол тэжээл, хооллолт, ариун цэвэр, үржүүлэг, асаргаа арчилгааны талаар зөвлөгөө өгөх
- Арвин ашиг шимт малын үр, хөврөл үр, өндгөн эс үйлдвэрлэх /үр, хөврөл, үрийг үнэлэх, шингэлэх, ичээлэх, хөлдөөх, хадгалах
- Малын удмын санг хамгаалах буюу үржилд ашиглах зорилгоор үр, хөврөл үрийг стандартын дагуу хадгалж нөөцлөх
- Мөхөхөд хүрч буй үүлдэр, омгийн малын үрийг авч нөөцлөх, л) сар бүр цөм сүргийн малын ашиг шимд хяналтын хэмжилт, жигнэлт хийх, азот цехийн тоног төхөөрөмжийн байнгын хэвийн ажиллагааг хангах
- Технологийн дагуу малаас дээж авах, шинжилж, дүгнэлт гаргах
- Тухайн малын бүртгэл хөтлөх
- Зохиомол болон ердийн хээлтүүлэгт бүртгэл хөтлөх
- Өвчилсөн үхэр байгаа эсэх, эмчилсэн тухай бүртгэл хөтлөх
- Худалдсан, үхсэн болон бусад шалтгаанаар сүргээс хасагдсан үхрийн бүртгэл хөтлөх
- Шинээр сүрэг сэлбэсэн тухай бүртгэл хөтлөх
- Малын амьты жинг тодорхойлох
- Үржлийн бүртгэлийн тухай мэдээллийг сар бүр хэрэглэгчдэд хүргэх
- МАЛ ЗҮЙ :
Мэргэжлийн нэр: Мал зүй (Зоотехникч)
Мал зүй нь малын эрүүл мэндийг хамгаалдаг малын эмчээс ялгаатай нь фермийн амьтдын үржил, тэжээл, эрүүл мэнд, үржлийг судалдаг.

- МЭРГЭШСЭН ЖОЛООЧ
Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын зорилго, хөтөлбөр нь иргэний авъяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёлыг төлөвшүүлэн доор дурдсан тухайн ангиллын автотээврийн хэрэгслийг жолоодож холбогдох тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг эрхлэх мэргэжлийн үнэмлэх эзэмших нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
а/ "В" /"ВЕ"/ ангиллын мэргэшсэн жолооч - суудлын автомашин, жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин /750 кг-аас дээш жинтэй чиргүүлтэй/ жолоодож зорчигч тээврийн болон улс хоорондын ачаа, аюултай ачаа, овор ихтэй, урт хүнд ачаанаас бусад ачаа тээврийн ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ.
б/ "С" /"СЕ"/ ангиллын мэргэшсэн жолооч - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин /5 тонноос дээш даацтай чиргүүлтэй/ жолоодож улс хоорондын ачаа, аюултай ачаа, овор ихтэй, урт хүнд ачаанаас бусад ачаа тээврийн ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ.
в/ "D" /"DЕ"/ ангиллын мэргэшсэн жолооч - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автотээврийн хэрэгсэл /750 кг-аас дээш жинтэй чиргүүлтэй/ жолоодож улс хоорондын зорчигч болон жуулчин тээврээс бусад зорчигч тээврийн /троллейбус орохгүй/ ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ.
г/ Зохих ангилалтай мэргэшсэн жолооч нь аюултай ачаа болон овор ихтэй, урт хүнд ачаа тээвэр, улс хоорондын ачаа, зорчигч тээвэр, жуулчин тээвэр болон троллейбусаар зорчигч тээврийн ажил, үйлчилгээг гүйцэтгэх чиглэлээр мэргэшил дээшлүүлнэ.
3 ЖИЛИЙН АНГИ:
№ |
СУРГАЛТ |
№ |
СУРГАЛТ |
| 1 | Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт | 6 | Барилгын сантехник, хоолой угсралт |
| 2 | Электроникийн тоног төхөөрөмж ашиглалт, засвар | 7 | Барилга бүтээц, угсралт |
| 3 | Гагнуур | 8 | Үс засал |
| 4 | Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээ | 9 | Хоолны үйлчилгээ |
| 5 | Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
1 ЖИЛИЙН АНГИ:
№ |
СУРГАЛТ |
№ |
СУРГАЛТ |
| 1 | Оффисын болон бичиг хэргийн ажил | 6 | Барилгын сантехник, хоолой угсралт |
| 2 | Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт | 7 | Ойн аж ахуй |
| 3 | Гагнуур | 8 | Мал аж ахуй |
| 4 | Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээ | 9 | Хоолны үйлчилгээ |
| 5 | Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл |

