ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МБОС-ын 3-р курсийн 9 мэргэжлийн 80 суралцагч төгсөлтийн өмнөх үйлдвэрлэлийн дадлагаа 2023 оны 9-р сарын 1-ээс 11-р сарын 30-ний өдөр хүртэл 39 ААНБ дээр амжилттай хийж гүйцэтгэлээ.

Суралцагчид дадлагын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, эзэмшсэн мэдлэг, ур чадвар, дадлагын үр дүнгийн талаар тайлагнаж, амжилттай хамгааллаа .

Тайлан хамгаалалтын үеэр суралцагчид онолын мэдлэгээ ашиглан, практик дээр ур чадвараа илүү гүнзгийрүүлж шинэ мэдлэг чадварт суралцаж их зүйлсийг сурч мэдсэн талаараа тайлагнаж бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

Мөн дадлагаа амжилттай сайн хийж гүйцэтгэсэн зарим суралцагчдад ажлын байранд ажиллуулах урилга санал ирсэн нь бахархууштай байлаа

Үйлдвэрлэлийн дадлагаа хариуцлагатай, амжилттай гүйцэтгэсэн суралцагчид, хамтран ажилласан ААНБ болон дадлага удирдсан багш нартаа баяр хүргэж талархал илэрхийлье.