ЭЛСЭЛТИЙН СУРТАЛЧИЛГААНЫ БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА.

✔️Дундговь аймаг дахь Политехник Коллеж 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн сурталчилгааны ажлын хүрээнд “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ийг Хулд, Луус, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт сумдад зохион байгууллаа.
✔️Өдөрлөгөөр тус сургуулийн үйл ажиллагаа болон сургалт, элсэлт авч буй мэргэжлүүдийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЕБС-ийн суралцагч, эцэг эхчүүд, иргэдэд хүргэлээ.
✨️Уг ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан сумдын ЗДТГ, ЕБС-ийн удирдлага, хамт олон, идэвхтэй оролцсон суралцагч, эцэг эхчүүд, иргэдэд талархал илэрхийлье.