card
СУМЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БАГААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУМЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БАГААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭРДЭНЭДАЛАЙ. Хүн бүр хүний эрхийн хамгаалагч аяны хүрээнд сумын эрх зүйн хөтөч багаас Охидын эрхийг хамгаалах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт ЕБС-ийн 5-12 ангийн 380 гаруй охид хамрагдсан бөгөөд Дундговь аймгийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч дэд хурандаа н.Жавзандулам сэтгэл хөдлөлөө хянах, цахим орчны зөв зохистой хэрэглээ, Сум дундын эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч н.Насандэлгэр нөхөн үржихүйн боловсрол олгох сургалт зохион байгуулсан. Мөн охидууддаа хөвгүүдийн зүгээс мэдчилгээ дэвшүүлж, байгууллагын дарга нар бяцхан гарын бэлэг гардуулсан. Хамтран зохион байгуулсан Дундговь аймгийн цагдаагийн газар, Сум дундын эмнэлэг, Сургууль, Соёлын төвийн хамт олондоо талархал илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй
БУУХИА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БУУХИА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайнцагаан. “Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөрт хамрагдсан өрх, иргэд, хүүхдүүдийн дунд буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 55 иргэн оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд С.Батхуяаг ахлагчтай баг, дэд байранд Б.Очгэрэл ахлагчтай баг, Гутгаар байранд Д.Итгэлмаа ахлагчтай баг тус тус шалгарч өргөмжлөл, Эко усны саваар шагнууллаа.

Дэлгэрэнгүй
ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эрдэнэдалай. Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны заах аргын нэгдэл, Сум дундын эмнэлэг хамтран "Хөдөлгөөн эрүүл мэнд" аяны хүрээнд сумын төрийн албан хаагчид болон иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт найман багийн 50 гаруй тамирчид оролцсоноос...

Дэлгэрэнгүй