СУМЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БАГААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭРДЭНЭДАЛАЙ. Хүн бүр хүний эрхийн хамгаалагч аяны хүрээнд сумын эрх зүйн хөтөч багаас Охидын эрхийг хамгаалах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт ЕБС-ийн 5-12 ангийн 380 гаруй охид хамрагдсан бөгөөд Дундговь аймгийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч дэд хурандаа н.Жавзандулам сэтгэл хөдлөлөө хянах, цахим орчны зөв зохистой хэрэглээ, Сум дундын эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч н.Насандэлгэр нөхөн үржихүйн боловсрол олгох сургалт зохион байгуулсан. Мөн охидууддаа хөвгүүдийн зүгээс мэдчилгээ дэвшүүлж, байгууллагын дарга нар бяцхан гарын бэлэг гардуулсан. Хамтран зохион байгуулсан Дундговь аймгийн цагдаагийн газар, Сум дундын эмнэлэг, Сургууль, Соёлын төвийн хамт олондоо талархал илэрхийлж байна.