БУУХИА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайнцагаан. “Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөрт хамрагдсан өрх, иргэд, хүүхдүүдийн дунд буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 55 иргэн оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд С.Батхуяаг ахлагчтай баг, дэд байранд Б.Очгэрэл ахлагчтай баг, Гутгаар байранд Д.Итгэлмаа ахлагчтай баг тус тус шалгарч өргөмжлөл, Эко усны саваар шагнууллаа.