ӨНДӨРШИЛ АДУУНЫ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн 2019 оны 11-р сарын 20-ний өдрийн хуралдаанаар Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа. Хуралд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, ХХААГ-ын МҮАлбаны дарга Ж.Батбилэг, Өндөршил сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцлоо.