Барилга угсралтын мужаан мэргэжлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, дадлага сургууль, практик ур чадварын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Герман улсын ахмад мэргэжилтэн Иосеф Фернзебнерийг хоёр дахь удаагаа урьж ажиллуулж байна. 28 хоногийн турш багш, суралцагчидтай хамтран:
- Практик дадлагын техник, ажлын арга барилыг заах,
- Сургалтын хөтөлбөр, дадлагын төлөвлөгөөг сайжруулахад зөвлөх,
- Суралцагчдын ур чадварыг дэвшлүүлэх бэлтгэл, шалгалт, үнэлгээний зөвлөмж өгөх зэрэг үйл ажиллагаанд оролцоно.
Энэхүү айлчлал нь сургалтын стандарт болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцэх мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Хамтран ажилласан SES байгууллага болон Иосеф Фернзебнерт талархал илэрхийлж, багш суралцагчдад цаашдын амжилт хүсье.




