“ҮНДЭСНИЙ ШАГАЙН НААДГАЙ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Суралцагчдын зөвлөлөөс суралцагчдын дунд үндэсний өв соёлыг сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилгоор “Үндэсний шагайн наадгай” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.Тэмцээнд суралцагчид идэвхтэй оролцож, шагайн наадгайн уламжлалт тоглолтын ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.Энэхүү тэмцээн нь суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, үндэсний тоглоом наадгайг сурталчлах, хамтын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тэмцээний дүнгээр:

I байрт Б.Цэцэгноров багштай Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн 556-р групп.

II байрт Э.Батсайхан багштай Электроникийн тоног төхөөрөмж ашиглалт, засвар үйлчилгээний 574-р курс

 

III байрт О.Цэнгэлмаа багштай Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2-р курс тус тус шалгарлаа.