“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөөлөл болох орон нутгийн хамгаалалтын бэлтгэл офицер Ц.Баттулга, Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, хошууч Э.Энхтөр нар оролцож, хөтөлбөрийн зорилго, хамрагдах нөхцөл, бүртгэлийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.Мөн уулзалтын үеэр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой 18 насанд хүрсэн суралцагчдыг бүртгэлд хамруулсан байна.

 

Энэхүү арга хэмжээ нь суралцагчдад цэргийн албаны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм.Арга хэмжээг хамтран зохион байгуулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хамт олонд талархал илэрхийлье.