МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хулд сумын ерөнхий боловсролын сургуулиас “Миний аз жаргалтай өдөр” арга хэмжээг зохион байгуулж, суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой өдөрлөгийг амжилттай хэрэгжүүллээ.

Тус арга хэмжээнд IX ангийн 14 суралцагч, 2 чиглүүлэгч багш, 9 эцэг эх оролцож, сургуулийн үйл ажиллагаа болон дадлагын орчин, сургалтын баазтай танилцлаа.

Өдөрлөгийн хүрээнд суралцагчдад мэргэжлийн талаарх мэдээлэл хүргэх, цаашдын сонголтод нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлсэн болно.

 

Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд хамтран ажилласан Хулд сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, ажилтнуудад талархал илэрхийлье.