
Дундговь аймаг дахь Политехник коллежийн хамт олон жил бүр уламжлал болгон ахмад багш, ажилчдаа хүндэтгэн хүлээн авч, талархал илэрхийлэн уулзалт зохион байгуулдаг билээ.

Уулзалтын үеэр ахмад үеийн төлөөллүүдтэй халуун дотно яриа өрнүүлж, тэдний ажил хөдөлмөрийн туршлага, үнэт зөвлөгөөг сонсохын зэрэгцээ дурсамж сэргээсэн, хөгжилтэй хөтөлбөрүүдийг зохион байгуулсан нь сэтгэлд хоногшин үлдсэн үйл явдал боллоо.

Энэхүү арга хэмжээ нь үе үеийн холбоог бэхжүүлэх, ахмад багш, ажилчдынхаа оруулсан хувь нэмрийг үнэлж, хүндэтгэхэд чухал ач холбогдолтой юм. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа талархал илэрхийлье.

