Дундговь аймагт зохион байгуулагдсан нийтийн их цэвэрлэгээний ажлын хүрээнд Дундговь аймаг дахь Политехник коллежийн хамт олон идэвхтэй оролцож, хуваарилагдсан талбайдаа цэвэрлэгээ, тохижилтын ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
Тус арга хэмжээнд коллежийн багш, ажилтанууд нэгдэн оролцож, хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, орчны өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр бодитой ажил өрнүүлэв.
.jpg)

Энэхүү үйл ажиллагаа нь орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, залуусын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байсан бөгөөд цаашид ч тус хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохоо илэрхийллээ.

