ЗӨВЛӨН ТУСЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Политехник коллежийн 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх хамтран ажиллах арга хэмжээний удирдамжийн дагуу Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Л.Оюунбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2025.02.02-нд ажиллалаа.

Боловсролын газрын ажлын хэсэг сургалтын үйл ажиллагаа болон хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт, багшийн хөгжил, хүүхэд хамгаалал, нийгмийн түншлэл, хоол үйлдвэрлэл, сургалтын орчин бүрдүүлэлттэй танилцаж, ерөнхий эрдмийн багш нарын хичээлд суун, ээлжит хичээлийн бэлтгэл хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, чиглэл тус бүрээр зөвлөн тусалж ажиллав.

Сургуулийн удирдлага болон нийт багш нартай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, боловсролын шинэчлэл, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөн, нээлттэй ярилцаж санал солилцлоо.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжин хамтран ажилладаг Боловсролын газрын хамт олонд талархаж, ажлын амжилт хүсье.