БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025 оны тайлангийн хурлаа XII/15-25-ны өдрүүдэд зохион байгуулж нийт багш, ажилтнууд "Нэгж-Алба-Байгууллага" гэсэн шатлалаар ажлын тайлангаа хэлэлцэж XII/25-ны өдөр дүнгийн хурлаа хийлээ. Тухайн ондоо хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтаа дүгнэж, цаашид анхаарах асуудлууд, 2026 оны төлөвлөгөөнд тусгах ажлын талаар санал солилцлоо.

Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 11 зорилтын хүрээнд 57 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжүүлж БЕГ-т тайлагнаснаар 91.3% буюу маш сайн үнэлэгдсэн байна.

Манай сургууль гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтээр 2023 онд 95.9%, 2024 онд 97.3%, 2025 онд 91.3% буюу сүүлийн 3 жил 90%-аас дээш үнэлэгдсэн амжилттай байна.