2025-2026 оны ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нээлтийн арга хэмжээнд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Доржпүрэв нар оролцож, суралцагчид, багш нарт шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэн, амжилт хүслээ.

Мөн энэ үеэр Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан Оюутан цэрэг хөтөлбөрт амжилттай хамрагдсан суралцагчдад батламж гардууллаа.

Хүрэлцэн ирсэн эрхэм зочид болон нийт суралцагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргээд амжилт бүтээлийн дээдийг хүсье.