ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дундговь аймгийн Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж буй "Үндэсний соёл- Бидний гоёл" аяны хүрээнд Монгол үндэсний бахархал болсон соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, үндэсний бичиг үсэг, дээл хувцсаа сурталчлах, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж хэвшүүлэх, залуу хойч үедээ өвлөн уламжлах, үндэсний соёлын дархлааг бий болгох зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд суралцагчдын дунд "Үндэсний бичгийн цэвэр бичигтэн" уралдаан, асуулт хариултын "АХА" танин мэдэхүйн уралдааныг тус тус зохион байгууллаа.

"Үндэсний бичгийн цэвэр бичигтэн" уралдаанд :

1-р байр Барилгын сантехникч мэргэжлийн 541-р группийн суралцагч Ариунболд

2-р байр Оёмол бүтээгдэхүүн оёдолчин мэргэжлийн 538-р группийн суралцагч Оюунзаяа

"АХА" танин мэдэхүйн уралдаанд :

1-р байр Авто машины засварчин мэргэжлийн 540-р группийн суралцагч Хадбаатар

2-р байр Тогооч мэргэжлийн 537-р группийн суралцагч Отгонбаатар нар тус тус шалгарлаа.

Идэвхтэй оролцсон багш, ажилтан, суралцагчдадаа баярлалаа.