ИТГЭЛТЭЙ УТАС таксофоныг байршууллаа.

Суралцагчдад эрүүл мэнд, цаг уур, яаралтай үед утасны цэнэг дуусах зэрэг ЗАЙЛШГҮЙ шаардлагатай тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих хэрэгцээ цөөнгүй ажиглагддаг.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах НАЙДВАРТАЙ холбоо барих хэрэгцээг ханган ИТГЭЛТЭЙ УТАС таксофоныг байршууллаа.

Үүний үр дүнд тус сургуулийн 500 гаруй суралцагч ИТГЭЛТЭЙ УТАС-ыг тогтмол хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

Хэрэв танд 7080 -5908 дугаараас дуудлага ирвэл ЗААВАЛ утсаа аваарай.