12 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэж ирсэн билээ.
Уг өдрийн хүрээнд Дундговь аймаг дахь Политехник Коллеж-ийн 1,2-р курсийн суралцагчдад сургуулийн эмч Л.Бямбаа болон Биологи, эрүүл мэндийн багш Ө.Дэлгэрмөрөн нар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.