БНХАУ-ын ОУ-ын Боловсролын солилцооны хорооны дарга Жан Хай Бо Дундговь Политехник коллеж-д ажиллаа

Монгол, Хятад 2 улсын Техникийн болон Мэргэжлийн боловсролынбайгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар хамтын ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан ӨМӨЗО-ны Механик, цахилгааны коллежоос Автомашины засварчин, Барилгын цахилгаанчин, Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан мэргэжлийн ангиудад 11-р сарын 8-наас 11-р сарын 24-ний өдрүүдэд Шинэ эрчим хүчний эх үүсвэр бүхий тээврийн хэрэгслийн мэдлэг олгох, Цахилгааны засварчны ур чадвар, HTML5 цуврал веб программ гэсэн сэдвүүдээр нийт 25 цагийн цахим сургалтыг амжилттай зохион байгуулж сургалтад идэвхтэй оролцсон, сургалтын агуулгыг бүрэн эзэмшсэн суралцагчдад БНХАУ-ын ОУ-ын Боловсролын солилцооны хорооны дарга Жан Хай Бо батламж, дурсгалын зүйл гардууллаа.

 

 

Мөн түншлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж суралцагч төгсөгчдийн дадлага ажлын явцтай танилцлаа.Түншлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж суралцагч төгсөгчдийн дадлага ажлын явцтай танилцлаа.

Цаашид 2024 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.