Дундговь аймаг дахь Политехник коллеж нь Хятадын маркетингийн нийгэмлэгийн дэргэдэх Олон улсын боловсролын солилцооны хороотой хамтран Монгол-Хятадын мэргэжлийн боловсрол сургалтын төвийг байгуулах, уг төвөөр дамжуулан Монгол, Хятад 2 улсын Техникийн болон Мэргэжлийн боловсролынбайгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар БШУЯ-наас холбогдох зөвшөөрлийг авч хамтын ажиллагааг эхлүүлсэн.
Уг хамтын ажиллагааны хүрээнд:
БНХАУ-ын ОУ-ын Боловсролын солилцооны хорооны дарга Жан Хай Бо 2023 оны 6-р сарын 6-8н, 11-р сарын 27-28-ны өдрүүдэд Монгол улсад ирж, Дундговь Политехник коллеж, Баянчандмань Политехник коллежид ажилласан ба БШУЯ-ны МБСГ-ын дарга А.Халиунаатай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар танилцуулж, зөвлөмж, мэдээлэл авсан.
Дундговь аймаг дахь Политехник коллеж болон Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Монгол-Хятадын Мэргэжлийн боловсрол сургалтын хамтын ажиллагааны төвийг Дундговь аймаг дахь Политехник коллежид түшиглэн байгуулж нээлтээ хийсэн.