Суралцагчдын дадлага ажлын явцтай танилцлаа.

Үйлдвэрлэлийн дадлагын нэгдсэн удирдамжийн дагуу III курсийн суралцагчдын дадлага ажлын явцтай танилцлаа.

Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн суралцагчид үйлдвэрлэлийн дадлагаа орон нутгийн аж ахуй нэгж, байгууллагад гүйцэтгэж байна.

11р сарын 24-ний өдөр тогооч, авто машины засварчин,оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн ангиудын дадлага ажлын явцтай

Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалтын арга зүйч болон ХАБЭА-н ахлах ажилтан, дадлага удирдагч багш нар танилцаж, санал зөвлөмж өгч ажиллалаа.

Суралцагчид үйлдвэрлэлийн дадлагыг удирдамжийн дагуу, шат дамжлага бүр дээр онолын мэдлэгээ ашиглан, практик ур чадварт суралцаж байна.

Үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай гүйцэтгэж буй суралцагчдадаа амжилт хүсье.