Дундговь аймаг дахь Политехник коллежийн номын санч, аймгийн төв номын сантай хамтран дуудлагын номын сангийн үйлчилгээг багш, ажилтан, суралцагчдад танилцуулах зорилгоор номын үзэсгэлэн гаргаж үйлчилгээ үзүүллээ.

Хэрэгтэй ном, сурах бичгээ захиалан, дуудлагаар хүргүүлэн авч ашиглах боломж олгож буй номын санчдаа баярлалаа.

Ном унших илүү хялбар, ойр болсонд баяртай байна.