“ШИЛДЭГ ИЛТГЭЛ-2023” илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа.

Багш, ажилтнуудын хамтын ажиллагаа-оролцоог дэмжих, судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан "Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх нь" сэдэвт илтгэлийн уралдаанд 26 багш илтгэлээ хэлэлцүүлж шинэ санаа санаачилга дэвшүүлэн оролцлоо.

Уралдаанд:

1-р байр "Багш ажилтнуудад багаар хамтран ажиллаж байгууллагын менежментэд нөлөөлөх нь" сэдвээр НУ-ны багш Э.Чанцалдулам, Монгол хэлний багш А.Цолмон, биеийн тамирын багш Д.Очирданзан нарын багийн илтгэл

2-р байр "Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжилд хамтын оролцоо нөлөөлөх нь" сэдвээр МБЭ мэргэжлийн багш Б.Мөнхбадрал, Математикийн багш З.Цолмонгэрэл, Г.Ганжаргал, Биологийн багш Ө.Дэлгэрмөрөн, Ойжуулагч мэргэжлийн багш Б.Адъяасүрэн нарын багийн илтгэл

3-р байр "Сургуулийн менежментэд материаллаг хэрэглэгдэхүүний орчин бүрдүүлж нөлөөлөх нь" сэдвээр ОБО мэргэжлийн багш Б.Цэцэгноров, ЦТТҮА мэргэжлийн багш А.Эрдэнэтуяа нарын багийн илтгэл  тус тус шалгарлаа.

 

 

 

 

 

Идэвхтэй оролцсон багш нартаа судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсч баяр хүргэе.