Дундговь аймаг дахь Политехник коллеж нь Хятадын маркетингийн нийгэмлэгийн дэргэдэх Олон улсын боловсролын солилцооны хороотой хамтран Монгол-Хятадын мэргэжлийн боловсрол сургалтын төвийг байгуулах, уг төвөөр дамжуулан Монгол, Хятад 2 улсын ТМБ-ын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар БШУЯ-наас холбогдох зөвшөөрлийг авч хамтын ажиллагааг эхлүүлсэн.
Уг хамтын ажиллагааны хүрээнд:
1. БНХАУ-ын ОУ-ын Боловсролын солилцооны хорооны дарга Жан Хай Бо 2023 оны 6-р сарын 6-8н, 11-р сарын 27-28-ны өдрүүдэд Монгол улсад ирж, Дундговь Политехник коллеж, Баянчандмань Политехник коллежид ажилласан ба БШУЯ-ны МБСГ-ын дарга А.Халиунаатай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар танилцуулж, зөвлөмж, мэдээлэл авсан.
2. Тус сургуулиуд нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсанаар хамтын ажиллагаа эхэлж ӨМӨЗО-ны Механик, цахилгааны коллежоос дээрх 2 сургуулийн Автомашины засварчин, Барилгын цахилгаанчин, Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан мэргэжлийн ангиудад 11-р сарын 8-наас 11-р сарын 24-ний өдрүүдэд Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн мэдлэг олгох, Цахилгааны засварчны ур чадвар, HTML5 цуврал веб программ гэсэн сэдвүүдээр нийт 25 цагийн цахим сургалтыг зохион байгуулж байна.
Суралцагчдадаа амжилт хүсье.