Суралцагчдын дадлага ажлын явцтай танилцлаа.

Үйлдвэрлэлийн дадлагын нэгдсэн удирдамжийн дагуу Мэргэжлийн боловсролын 2,5 жилийн суралцагчдын дадлага ажлын явцтай танилцлаа. Үүнд:

- Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 517-р группийн суралцагчид Таппиллион фэшн ХХК-ийн Мөнгөө дүрэмт хувцасны үйлдвэр дээр, 538-р группийн суралцагчид Бөх мөнгөн шаглаа ХХК-ын ажлын хувцасны үйлдвэр дээр

- Барилгын цахилгаанчин 521-р группийн суралцагчид

Үүрдийн хайрхан ХХК-ийн гүйцэтгэж буй барилга дээр

- Барилгын сантехникч 541-р группийн суралцагчид Бэзү технологи ХХК дээр тус тус дадлага ажлаа амжилттай гүйцэтгэж байна.

Сургалтын албаны менежер суралцагчдын ажлын байрны орчин, хийж гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл болон амьдрах орчинтой танилцаж заавар зөвлөгөө өгч ажиллалаа.