Шинэ ажилчид ажлын байртайгаа танилцлаа

Шинэ ажилтан дасан зохицох журмын хүрээнд Дундговь аймаг дахь Политехник коллежийн 2023-2024 оны хичээлийн жилд шинээр ажилд томилогдож буй багш, ажилтнуудад сургуулийн танилцуулга мэдээлэл, мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, гүйцэтгэх ажил үүргийн талаар арга зүйн зөвлөгөөг өгч, сургуулийн орчин, дадлагын газруудтай танилцууллаа.

Цаашид дасан зохицох хөтөлбөрийн хүрээнд сургалтууд зохион байгуулагдах юм.

Шинээр ажилд орсон багш, ажилтнууддаа ажлын амжилт хүсье.