Алтан хонх тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 1,2р курсын суралцагчдын дунд Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ? асуулт хариултын хөгжөөнт “Алтан хонх” тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Уг тэмцээнд:

1- р байр: Отгонбаяр багштай Барилгын засал, чимэглэлчин мэргэжлийн 2р курсын суралцагч Анужин

2-р байр: А.Эрдэнэтуяа багштай Электроникийн тоног төхөөрөмж ашиглалт, засвар мэргэжлийн 1-р курсын суралцагч Отгонтөгс нар тус тус шалгарлаа.

Амжилттай оролцсон нийт суралцагчдадаа халуун баяр хүргэе.

УНАГАН СОЁЛОО СУДАЛЪЯ, ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ.