Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалалт зохион байгуулагдлаа.

 

 

 

II курсын 9 мэргэжлийн суралцагчид үйлдвэрлэлийн дадлагын нэгдсэн удирдамж, 4 талт гэрээний дагуу аж ахуйн нэгж байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгч дээр дадлага ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тайлан хамгаалалтын үеэр суралцагчид онолын мэдлэгээ ашиглан, практик дээр ур чадвараа илүү гүнзгийрүүлж шинэ мэдлэг чадварт суралцаж их зүйлсийг сурч мэдсэн талаараа тайлагнаж бүтээлийн үзэсгэлэн гаргаж танилцууллаа.

Үйлдвэрлэлийн дадлагаа хариуцлагатай, амжилттай гүйцэтгэсэн суралцагчид, хамтран ажилласан ААНБ болон дадлага удирдсан багш нартаа баяр хүргэж талархал илэрхийлье.