Гадаад хамтын ажиллагаа

Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт ажиллаж буй багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, орчин үеийн технологи, сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэх, хятадын мэргэжлийн боловсролын туршлагыг судлан, суралцах зорилгоор БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шиллийн хотын Ажил мэргэжлийн сургуульд дараах чиглэлүүдээр сургалт, семинар, уулзалтууд зохион байгуулагдаж байна:

Мэргэжлийн сургалт

Лаборатори, туршилтын сургалт

Арга зүй, туршлага судлах.

Уг сургалт нь 2025 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 18-ны хооронд үргэлжлэх бөгөөд Дундговь аймаг дахь Политехник коллежийн 3 багш хамрагдаж байгаа юм.

Сургалтад оролцогчдод амжилт хүсье.