ХАБЭА-н сургалт зохион байгууллаа.
Тус сургууль нь ХАБЭА-н "Нийт ажилтны сургалт"-ыг "Адаацаг сумын Төрийн албан хаагчдад" зохион байгууллаа.
Сургалтаар ХАБЭА-н сургалт зохион байгуулах журамд заасан агуулгуудыг хүргэж, орц, гарцын үнэлгээг хийн, үнэлгээнд тэнцсэн төрийн албан хаагчдад сертификат гардуулан өглөө.
Мөн ахлах ангийн сурагчдад Олон нийтийн сургалт зохион байгууллаа.
Сургалт зохион байгуулахад хамтран ажилласан Адаацаг сумын Засаг дарга, түүний тамгын газарт ажлын амжилт хүсье.
Дундговь аймаг дахь Политехник коллеж ХАБЭА-н сургалтыг дараах чиглэлүүдээр зохион байгуулах эрхтэй Үүнд:
1. Нийт ажилтны сургалт
2. Ажил олгогч, удирдах ажилтны сургалт
3. Олон нийтийн сургалт
Байгууллага, хамт олныг дээрх сургалтуудад хамрагдахыг урьж байна.