НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Тус өдөрлөгөөр мэргэжлүүдийн давуу тал, боломжуудыг танилцуулах, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, сургалтын орчин, чанар, хүртээмжийг сурталчлан таниулах, элсэлт бүрдүүлэх зорилгоор

Орон нутгийн удирдлагууд

Ажил олгогч түншлэгч байгууллагын төлөөлөл

ЕБС-ийн 9р ангийн суралцагчид

Иргэд оролцлоо

Өдөрлөгийн үеэр мэргэжлүүдийн чиглэлээр өртөө ажиллаж, суралцагчид тухайн мэргэжлийн багаж хэрэгсэл дээр туршилт хийн онцлогийг мэдэрч, багш нараас зөвлөгөө мэдээлэл авлаа.

Манай сургууль нь бүрэн дунд боловсрол эзэмшихийн хажуугаар мэргэжил эзэмшиж, мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөгөөрөө давуу талтай юм.

 

Манай сургуулийн үүд хаалга танд үргэлж нээлттэй байх болно

Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.

Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.