ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Германы ахмад мэргэжилтний алба(SES)-тай хамтын ажиллагааны хүрээнд ахмад мэргэжилтэн ноён Иосеф Фернзебнер 04 сарын 13 - 05 сарын 9 ны хооронд хүрэлцэн ирж 

Барилгын мужаан мэргэжлийн багш, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн 28 хоногийн хугацаанд зөвлөн тусалж ажиллаа.

 

Үүнд:

- Сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ажилд бэлтгэх - Сургалтыг үр дүнтэй төлөвлөх, зохион байгуулах

- Материал түүхий эдийг сонгож, ашиглах

- Ажлын зураг зурах, зургийн дагуу ажилбар гүйцэтгэх

- Аливаа асуудлыг шийдвэрлэх, цагийг үр бүтээлтэй ашиглахад үнэтэй хувь нэмэр орууллаа.

Суралцагчид өөрсдийн суух сандал, материал, түүхий эдийн тавиур, зөөврийн тавиур, гар багажны хайрцаг зэргийг хийж сургалтын орчноо тохижуулсан юм.

 

 

 

Ноён Иосеф Фернзебнер баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.